Categories
гадаад мэдээ

Чиу Куо Чэн: БНХАУ 2025 оны хавьцаа Тайвань руу довтлох болов уу

Тайванийн Батлан хамгаалахын сайд Чиу Куо Чэн БНХАУ-тай харилцах харилцаа сүүлийн 40 жилд хамгийн муу үедээ ирээд байгаа талаар мэдэгдэл хийжээ. Тэрээр мэдэгдэлдээ эх газрын хөрш нь 2025 онд Тайванийн эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлэх магадлалтай гэсэн байна.

БНХАУ Тайванийн эргийн хамгаалалтын бүсэд дөрвөн өдөр дараалаад хамгийн их онгоц нисгэсний дараа тэрээр Парламентын хуралдаанд дээрх мэдэгдлийг хийсэн байна. Хуралдаанаар Батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэхийн тулд авах арга хэмжээний талаар авч хэлэлцсэн аж. Тодруулбал, нисэх хүчин хуурай замын цэргийн материаллаг бааз, зэвсгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх олон тэрбум ам.долларын өртөгтэй төсөл эхлүүлэх талаар яригдсан юм байна.

Тайвань улс өөрсдийгөө тусгаар тогтносон улс гэж үздэг бол эх газрын Хятад Тайванийг өөрийн салшгүй нэг хэсэг гэж үздэг, нэгтгэхийн тулд зэвсгийн хүч хэрэглэхийг үгүйсгэдэггүй билээ.

“БНХАУ-д хүч хэрэглэе гэвэл боломж нь байгаа. Гэхдээ шууд одоо эхлүүлэхэд болохооргүй өөр олон хүчин зүйлүүд байна” гэж Чиу Куо Чэн хэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *