Categories
гадаад мэдээ

Хятадын зүгээс Тайвань руу халдан довтлох уу

БНХАУ-ын дарга Си Жиньпин “Хятад, Тайвань бол нэг үндэстнүүд. БНХАУ нь Тайванийн тусгаар тогтнох гэсэн бүх оролдлогыг эсэргүүцэн, шаардлагатай бол хүч хэрэглэхэд бэлэн. Хятад улс хүчирхэг байхын тулд газар нутгаасаа ганц сөөмийг ч таслан хувааж болохгүй. Тайванийн асуудал нь Хятадын дотоодын асуудал тул гадны оролцоогүйгээр хоорондоо харилцан ярилцаж, зөвлөлдөх замаар шийдэх ёстой”гэж мэдэгдсэн бол Тайванийн талаас “Бээжингийн эрх баригчид Тайванийг “Улс” хэмээн хүлээн зөвшөөрч, асуудлыг тайван

замаар шийдэх хэрэгтэй. Сонгуулийн үйл явцад Бээжингийн эрх баригчид хөндлөнгөөс оролцдог явдлаа зогсоож, Тайванийн 23 сая иргэний эрх чөлөө, ардчиллыг БНХАУ хүлээн зөвшөөрөх учиртай” гэсэн байр суурь илэрхийлдэг.

Хятадын иргэний дайнд ялагдсан Чан Кайши тэргүүтэй Гоминданы намынхан 1949 онд Тайван арал руу зугтан гарч, Бээжин төвтэй эх газрын Хятадаас тусдаа Бүгд Найрамдах Хятад улс буюу Тайванийг байгуулсан түүхтэй. Үүнээс хойш Тайвань нь өөрийн засаг захиргаагаар удирдуулж, далбаа, үндэсний мөнгөн тэмдэгтэй болсон. Харин Бээжин тэднийг БНХАУ-ын нэг муж хэмээн үздэг. Тэгвэл сүүлийн үед Хятадын цэргийн нисэх хүчний олон арван онгоц Тайванийн хилийг зөрчиж байгааг “дайн”-ны эхлэл. Цаашид АНУ тэргүүтэй улсууд татагдан оролцож цөмийн мөргөлдөөн болон өргөжих аюултай гэж үзэх судлаачид байхад Номхон далайн бүсэд Хятадын эсрэг АНУ, Англи, Австрали улсын “AUKUS”эвсэл байгуулагдсан явдалд БНХАУ-ын зүгээс өгч буй анхааруулга учир бага зэргийн мөргөлдөөнөөс цааш хэтрэхгүй гэж үзэгсэд цөөнгүй байна.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *