Categories
мэдээ нийгэм

ЦЕГ-ын дарга Ж.Болд: Д.Монголхүү гуталтай гэх хайрцаг талбай руу нэвтрүүлсэн нь журам зөрчсөн

“Nodoublestandard” хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан Д.Монголхүүг өчигдөр СБД-ийн цагдаагийн хэлтсээс гэрээс нь баривчилсан.

Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд тайлбар өглөө.

Тэрбээр “Д.Монголхүүгийн талаар мэдээлэл өгөхөд би эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шууд оролцогч биш, прокурорын байгууллагаас зөвшөөрөл авдаг. Мөрдөн байцаагчийн өгсөн мэдээллээр есдүгээр сарын 30-ны өдрийн жагсаалд хайрцагтай эд зүйл оруулахгүй хэмээн цагдаагийн албан хаагч хууль ёсны шаардлага тавьсан.

Тухайн хайрцаг дотор гутал байсан гэсэн тайлбарыг өгсөн боловч бид яг гутал байгааг мэдэхгүй. Тиймээс мэдэхгүй эд зүйл нэвтрүүлэхгүй гэсэн. Олон нийт цугласан энэ үед оруулж болдог, болдоггүй зүйл гэж байдаг. Үүний дагуу шаардлага тавихад Д.Монголхүү гэгч хууль ёсны шаарлагыг эсэргүүцэж, цагдаагийн албан хаагчийн биед нь халдсан. Үүний дагуу СБД-ийн цагдаагийн хэлтэс уг этгээдийг авч явсан. Нийгмийн дэг журмыг зөрчиж байгаа нь нийгмийг тогтворгүй байлгах тал руу иргэдийг уриалж байна. Хууль ёсны шаардлага тавьсан цагдааг эсэргүүцэх, бичлэг хийх, цагдааг буруутгах бичлэгүүдийг цацаж байна. Д.Монголхүү хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дуудахад ирдэггүй болохоор баривчилсан. Прокуроорын зөвшөөрлөөр баривчилсан. Монгол Улс төртэй хуультай орон. Хууль сахиулах байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Үзэл бодлоо илэрхийлэх нь нээлттэй боловч цагдаагийн биед халдах хэл амаар доромжлох нь удаа дараагийн үйлдэл. Мөрдөн шалгах ажиллагааны үйл явцыг нарийвчилж ярих боломжгүй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *