Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ж.Золжаргал: Шахмал түлш үйлдвэрлэдэг мэргэжлийн компаниудад ажиллах боломж олго

УИХ-ын гишүүн Т.Доржханд гэр хорооллын айл өрхүүдэд нүүрс түгээлтийн хүрэлцээ хангамжийн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьж буй талаараа мэдээллээ.

Энэ үеэр нүүрсний гүн боловсруулалтаар мэргэшсэн инженер Ж.Золжаргал дараах мэдээллийг өглөө.

Тэрээр “Би нүүрстэй холбоотой чиглэлээр 20 жил ажиллаж байна. Нүүрс гэдэг янз бүр байдаг. Хүн бүр ижил хэмжээтэй гутал өмсдөггүй шиг олон төрөл бий. Харин манай улс нэг төрлийн төвлөрсөн үйлдвэрлэлийг явуулж байна. Урьд нь янз бүрийн түлш үйлдвэрлэдэг мэргэжлийн байгууллагууд олон байсан. Харин өнөөдөр харахад тэдгээр үйлдвэрүүд дампуурчхаж. Энэ нь төр бүх үйл ажиллагааг авсантай холбоотой. Одоо ажиллаж буй үйлдвэр төлөвлөсөн хүчин чадалдаа хүрч ажиллахгүй байна. Олон улсын дунджаас хамаагүй өндөр үнэтэй үйлдвэрийг барьсан хүмүүс нь дарга нар, улс төрчид юм. Мэргэшсэн хүмүүс зөндөө бий. Шахмал түлш үйлдвэрлэдэг мэргэжлийн компаниудад ажиллах боломж олго. Стандартыг хангасан л бол элдэв зөвшөөрөл шаардахгүйгээр шахмал түлшийг үйлдвэрлэхийг зөвшөөрөх хэрэгтэй” гэлээ.

Түүнчлэн инженер Ж.Золжаргал шахмал түлшний үйлдвэрлэлийг төр хараандаа авч ажиллуулж буй нь бодлогын алдаа хэмээн тодотгосон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *