Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр цусаа бэлэглэх өдөр

Сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, тэднийг алдаршуулж урамшуулах зорилгоор сар бүрийн 3-ны өдөр “Цусаа бэлэглэх өдөр”-ийг тэмдэглэдэг.

Тэгвэл энэ жил 79 дэх удаагийн арга хэмжээ өнөөдөр 11 цагт болно. “Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аваръя” уриатай энэхүү арга хэмжээг зургаа дахь жилдээ зохион байгуулж буй юм.

Цусны донорын тоо жил ирэх тусам өсөж байгаа аж. Тодруулбал, 2013 онд улсын хэмжээнд 23 мянган донор цусаа өгсөн бол 2020 онд энэ тоо 35600 болжээ. Хоёр болон түүнээс дээш цусаа өгсөн байнгын донорын тоо 2014 онд нийт цус цуглуулалтын 38 хувийг эзэлсэн бол 2020 оны байдлаар 65 хувь болж, мөн л өссөн байна.

Нийслэлийн хэмжээнд цус цуглуулах суурин таван төв ажиллаж байгаа бөгөөд явуулын баг ажилладаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *