Categories
мэдээ спорт цаг-үе

Э.Цэндбаатар, О.Тулга нар маргааш тулалдана

“Монголын Боксын Холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүд Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гаргасан хүсэлтийн дагуу ДАШТ-д “Алдар” спорт хорооны тамирчин О.Тулгатай халз өрсөлдүүлэн, ялсныг нь ДАШТ-д явуулахаар шийдвэрлэсэн.

Сорил тоглолт аравдугаар сарын 3-нд 13:00 цагаас Эрдэнэтийн Сэлэнгэ баазад болно. Тэмцээнийг “NTV” телевиз болон сайтаар шууд дамжуулан үзүүлэх бөгөөд үзэгчгүй болох учиртай.

Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг ёс зүйн хариуцлага алдсаны улмаас шигшээ багаас хасаж, ДАШТ-д оролцуулахгүй байх шийдвэрийг гаргаад байсан юм.

Э.Цэндбаатар буруугаа хүлээн уучлалт гуйж, өөрт нь дахин нэг боломж олгох хүсэлтийг гаргасан бөгөөд “Монголын Залуучуудын Холбоо” төдийгүй 2000 гаруй иргэний хүсэлт мөн ирснийг харгалзаж “Монголын боксын Холбоо”-ны УЗ яаралтай хуралдан дээрх шийдвэрийг гаргасан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *