Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Соёл, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хувь нэмрийг нь үнэлж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүст төрийн дээд шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо. Шагналыг Соёлын дэд сайд М.Батбаяр, Соёлын яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Мөнбат нар гардууллаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын ахмад ажилтан, зураач Б.Игорь,
Алтангадас одонгоор:
- Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргааны ахмад ажилтан Д.Гансүх,
- Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа,
- Улсын циркийн ахмад ажилтан Б.Дашпил, Улсын циркийн ахмад ажилтан Т. Хүрлээ,
- Пирамид студийн цикийн багш Б.Янжинбилэг,
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын ахмад ажилтан Ш.Жавзмаа,
Цэргийн гавьяаны одонгоор:
- Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын ахмад бүжигчин Н.Алтансүх,
- Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын ахмад уран бүтээлч Д.Ганхуяг,
- Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын ахмад бүжигчин С.Тунгалаг,
- Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын ахмад бүжигчин ,
- Монгол цэргийн бүжгийн “Гэрэгэ” холбооны үүсгэн байгуулагч Б.Цогтсайхан,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын зургийн тасгийн лаборант, ахмад ажилтан Д. Амарбаясгалан,
- Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын ахмад ажилтан П.Цэвэлмаа нар тус тус шагналаа.