Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл ХҮЭК, УИХ-ын Тамгын газар, Төрийн хамгаалалтын газарт тус тус шаардлага хүргүүллээ

Төрийн ордонд мөрдөгдөж буй журмыг өөрчлөх шаардлага тавьж байгаа залуу сэтгүүлчдийн тэмцлийг дэмжиж, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл өчигдөр ХҮЭК, УИХ-ын Тамгын газар, Төрийн хамгаалалтын газарт тус тус шаардлага хүргүүллээ.

Тус шаардлагад “Цар тахлын хуулиар хүний үндсэн эрхийг хамгийн бага, бодит хэмжээгээр, хязгаарлана гэж заасан ч иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрх, хэвлэн нийтлэх эрх чухам ямар хэмжээнд хязгаарлагдаж байгаад үнэлэлт хийхэд хамтран ажиллахыг ХҮЭК-оос хүсэж байна.

Төрийн ордонд ажиллаж байгаа сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд хамгаалалтын албанаас хэт хяналт тавьж, хязгаарлаж байгаа нь мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хааж, улмаар мэдээллийн агуулгад төр цензур тогтоож байгаа нэг хэлбэр болж байна гэж үзэж байна.

Цар тахлын хуулиар хэвлэл мэдээллийн байгууллага “Цар тахлын талаарх цаг үеийн болон түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахтай холбоотой үнэн, бодит мэдээллийг баталгаатай эх сурвалжаас мэдээлэх”, мөн төр засгийн шийдвэрт хяналт тавих үүрэг хүлээсэн. Иймд Төрийн ордны журмыг өөрчлөхөд Парламентын сэтгүүлчдийн Түр хорооны шаардлагыг хүлээн авч ажиллах шаардлагыг УИХ-ын Тамгын газар тавилаа” хэмээн тусгалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *