Categories
мэдээ нийгэм цаг-үе

Даргаа хөнөөгөөд зугтсан цэргүүдийн шүүх хурал хойшилжээ

Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт байрлах хилийн цэргийн 0214-р ангийн Баянтооройн заставын Чандмань богд хилийн харуулын постод үүрэг гүйцэтгэж байсан байлдагч М, Х нар харуулын даргаа буудаж амийг нь бүрэлгэж, цэргийн албанаас оргосон хэрэг өнгөрөгч дөрөвдүгээр сард гарсан.

Тэгвэл тэдэнд холбогдох хэрэгт Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.9, 2.11, 28.5 дугаар зүйлийн 1, 28.7 дугаар зүйлийн 2, 28.8 дугаар зүйлийн 1, 28.15 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлсэн байдаг.

Тэгвэл өнөөдөр /2021.09.29/ шүүгдэгч М, Х нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч хойшилжээ. Учир нь, шүүгдэгчдийн өмгөөлөгч нь өвчтэй гэх шалтгаанаар шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэрийг гаргажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *