Categories
мэдээ спорт цаг-үе

Монгол охин өсвөрийн шатарчдын Зүүн Азийн аварга боллоо

Энэ жилийн өсвөрийн шатарчдын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн цар тахлын улмаас өндөр түвшний хяналт шалгалт дор цахимаар зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн тэмцээнийг Тайландын Вант Улсын шатрын холбоо болон Азийн Шатрын Холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд манай улсаас нийт 76 өсвөрийн шатарчин оролцож байгаагаас эхний ээлжид охидын бүх насны ангилал амжилттай болж, дүнгээ гаргасныг Монголын шатрын холбооноос мэдээллээ.

Тодруулбал, тус тэмцээн нь рапид төрлөөр гурван өдрийн турш нийт есөн өрөг тоглож, Зүүн Азийн 14 орны өсвөрийн шатарчид оюун ухаанаа уралдуулж, эх орныхоо нэрийг олон улсад өндөрт өргөжээ. 

Монгол Улсаас 10 насны охидын ангилалд Дархан-Уул аймгийн Мягмарын Цэлмэг есөн өргөөс найман оноотой тэргүүн байр эзэлж, өсвөрийн шатарчдын Зүүн Азийн Аварга болсон байна.

Мөн тус насны ангилалд Сүхбаатар аймгийн Энхмөнхийн Гэгээнээ хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль хүртжээ.

Харин 16 насны охидын ангилалд Дорнод аймгийн Хэрлэнзоригийн Урангоо гутгаар байр эзэлж, хүрэл медаль хүртсэн байна.

Тэмцээн нийт зургаан насны ангиллаар явагдсан бөгөөд

  • Найм хүртэлх насны охидын ангилалд “Элит Брэйн” олон улсын академийн Амармэндийн Энэрлэн 6 оноогоор 9-р байр,
  • 10 насны охидын ангилалд “Говьсүмбэр” аймгийн Мөнхпүрэвийн Маргад 6 оноогоор 9-р байр,
  • 14 насны охидын ангилалд “Гэгээн Арвай” клубын Батсайханы Энхсаран 6 оноогоор 7-р байр,
  • 18 насны охидын ангилалд “Гобичесс” клубын Энхсайханы Удвал 5 оноогоор 6-р байр тус, тус эзэлж эхний 10 байрт шалгарсан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *