Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Орхон голын Онгоцтойн амны шинэ гүүр ашиглалтад оржээ.
Орхон голын хамгийн өргөн энэ гармаар үерлээгүй байхад нь гарахад л автомашины цонхны шилэн дээгүүр ус давдаг, муухан унаа туулж чаддаггүй, малчид, иргэд өвөлжөө, хаваржаагаа сэлгэн нүүдэллэх, дотоод, гадаадын аялагч жуулчид байгалийн үзэсгэлэнт газраар аялахад хүндрэл учирдаг байсан.
Тэгвэл энэ том гарам дээр улсын төсвийн хөрөнгөөр 220 метр урттай төмөр бетонон гүүр барьж, ашиглалтад оруулаад байна.
Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын гол бүс нутаг Бат-Өлзий суманд бүтээн байгуулалтын хэд хэдэн томоохон ажил хийгдэж байгаагийн нэг нь энэхүү гүүр юм байна.