Categories
мэдээ нийгэм

Манай улс тархины цус харвалтын шалтгаант нас баралтаар дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна

Манай улсын 100 мянган хүнд ногдох цус алдах хэлбэрийн тархины цус харвалтын нас баралтаар дэлхийд 1-рт бичигдэж байна. Энэ нь дэлхийн дунджаас бараг 4 дахин их гэсэн үг. Ялангуяа зүрх судасны өвчний шалтгаантай нас баралтын 45 хувь, цус харвалтын шалтгаант нас баралтын 51 хувь нь цусны даралт ихсэлтээс үүдэлтэй байна.

Хүн амын төвлөрөл, хотжилт болон бусад олон хүчин зүйлстэй холбоотойгоор дэлхий дахинд халдварт бус өвчний тохиолдол 2000 оноос хойш тасралтгүй өсөж, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон төдийгүй энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа юм. Дэлхий дахинд жил бүр 18 сая хүн зүрх судасны өвчнөөр нас бардаг гэх тоо баримт байгаа бөгөөд эдгээр нас баралтын талаас илүү буюу 9.4 сая нь цусны даралт ихсэлтээс үүдэлтэй байна. Зүрх судасны эмгэг нь 45-аас дээш насныханд зонхилон тохиолддог ч сүүлийн үед нийгмийн хөгжил, стерсс, ажлын ачаалал, амьдралын буруу хэв маягтай холбоотойгоор залуужиж байгаа аж. Цусны даралт ихсэх өвчнийг эрт илрүүлж, тогтмол хянах явцыг сайжруулснаар зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх бүрэн боломжтой юм.

No description available.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *