Categories
мэдээ эдийн-засаг

Mөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 26.3 хувиар өсчээ

Мөнгө, санхүүгийн наймдугаар сарын статистик үзүүлэлтийг Монголбанкнаас танилцууллаа.

Mөнгөний нийлүүлэлт \М2 мөнгө\ өмнөх оны мөн үеэс 26.3 хувиар өсөж, 27.1 их наяд төгрөгт хүрчээ.

Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг харвал,

  • 17.8 нэгж хувийг төгрөгийн хадгаламж,
  • 10 нэгж хувийг төгрөгийн харилцах,
  • 0.7 нэгж хувийг хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө,
  • 0.7 нэгж хувийг гадаад валютын харилцах,
  • -2.9 нэгж хувийг гадаад валютын хадгаламж тус тус бүрдүүлж байна.

Харин өмнөх сараас мөнгөний нийлүүлэлт 1.9 тэрбум төгрөгөөр буурчээ.

Нийт хадгаламжийн хэмжээ 19.2 их наяд төгрөг байгаагаас 86.5 хувь буюу 16.6 их наяд төгрөг нь иргэдийн, 13.5 хувь буюу 2.6 их наяд төгрөг нь байгууллагын хадгаламж байгааг мөн мэдээлэв.

Мөн нийт хадгаламжийн 21 хувь нь гадаад валютын хадгаламж бөгөөд байгууллагын хадгаламжийн 28.7 хувийг, иргэдийн хадгаламжийн 19.8 хувийг гадаад валютын хадгаламж бүрдүүлж байна.

Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийн дийлэнхийг ДЦА-ын өсөлт бүрдүүлж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ эдийн-засаг

​Mөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 26.3 хувиар өсчээ