Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 2662 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн:
- 1288 нь Улаанбаатарт,
- 1374 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 18 хүн нас барлаа. Нийт нас баралт 1116 боллоо.
Сүүлийн 24 цагт 6340 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.
Өнөөдрийн байдлаар 21810 хүн хэвтэн эмчлүүлж буй.