Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан орон нутагт ажиллаж байна.
Тэрбээр энэ үеэрээ боловсролын тогтолцоо, багш нарын ажлыг хэрхэн үнэлдэг болох талаар дараах байр суурийг илэрхийллээ.
Сайд Л.Энх-Амгалан “Сургуулийг болон багш нарыг хооронд нь өрсөлдүүлэхгүй. Мөн сурагчдыг хооронд нь өрсөлдүүлэхгүй.
Олимпиадын хүүхдүүд гээд тасалж аваад бэлдэх биш харин хүүхэд бүрийн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөрүүдийг гаргах ёстой юм.
Өөрөөр хэлбэл, сурагчдад ахиц дэвшлийн үнэлгээг хийж, багшийн ажлыг дүгнэн үр дүнд суурилсан санхүүжилт хэмээн урамшуулал олгодог болох нь зөв. Мөн үүний зэрэгцээ “Чадварлаг багш” хөтөлбөрийг хэрэгжүүлээд явах нь зүйтэй гэж харж байгаа” гэв