Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 2021 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд Нийслэлийн 2020 оны шуудын гүйцэтгэл, Нийслэлийн 2021 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас нийслэлийн төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд бүрдээгүй, үүнтэй холбоотойгоор зарим ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй болж байгаа тул төслийг богино хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Засаг дарга Д.Сумъяабазар энэ үеэр хүссэн юм.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Коронавируст цар тахлын сөрөг нөлөө нийслэлийн эдийн засагт том хүндрэл учруулсан. Тэр дундаа нийслэлийн орлогод ихээхэн жин дардаг үйлчилгээний салбар үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж хязгаарлагдмал байлаа. Мөн бид ирэх оноос нийслэл хотын эдийн засгийн харилцаа ямар байх вэ гэдгийг зохицуулсан эрх зүйн томоохон шинэчлэлийн бичиг баримтыг УИХ-аар батлуулсан. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд цаашид нийслэл хот бие даасан, тогтвортой эдийн засагтай байх боломж бүрдсэн. Харин энэхүү эрх зүйн шинэчлэлийг богино хугацаанд үр дүнд хүргэх шаардлага бидний өмнө бий болж байна. Монгол Улсын холбогдох хуулийн хүрээнд богино хугацаанд төсвийн тодотголыг хэлэлцэн, тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэн ажиллацгаая” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *