Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хүн амын 74.4 хувь нь вакцины I тунд хамрагджээ

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 185, II тунд 627, нэмэлт сэргээх тунд 2588, нийт 3400 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 10 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2868 (24.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 65.514 (73.7 хувь), 16-17 насны 25.830 (76.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *