Categories
мэдээ нийгэм

Нийслэлд зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтэж, нэг хүний амь хохирчээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын 734 дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд үүнээс осол хэргийн шинжтэй 483 дуудлага бүртгэгджээ.

Нийслэл хотод зам тээврийн осол хэргийн улмаас есөн хүн гэмтэж, нэг хүний амь хохирчээ. Орон нутагт осол хэргийн улмаас хоёр хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон хэрэг тус тус гарч хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатандаа шалгагдаж байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо замын нөхцөл байдалдаа хурдаа тохируулан явах, гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон нөхцөл байдалд хийхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гудамж замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, сургууль, цэцэрлэг, хороолол доторх замын орчимд хөдөлгөөнд оролцохдоо 20 км цагийн хурдтай анхаарал болгоомжтой явахыг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *