Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 2851 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн:
- 1683 нь Улаанбаатарт,
- 1168 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 11 хүн нас барлаа. Нийт нас баралт 1046 боллоо.
Сүүлийн 24 цагт 5211 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.
Өнөөдрийн байдлаар 21532 хүн хэвтэн эмчлүүлж буй.