Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 2777 хүнээс халдвар илэрч, ковидын нэн хүнд хэлбэрээр 12 хүн нас барлаа. Нийт нас баралт 1035 боллоо.
Батлагдсан тохиолдлын 1357 нь Улаанбаатарт, 1417 нь хөдөө орон нутагт, зөөвөрлөгдсөн 3 тохиолдол бүртгэгдсэн байна.
Сүүлийн 24 цагт 6566 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.
Өнөөдрийн байдлаар хүн 21391 хэвтэн эмчлүүлж буй.
- Хөнгөн: 12764
- Хүндэвтэр: 6352
- Хүнд: 1904
- Нэн хүнд: 371 хүн байна.