Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ЗӨВЛӨГӨӨ: Үе мөчний эрүүл мэндэд тустай таван хүнсийг танилцуулж байна

Үе мөчний эрүүл мэндэд тустай 5 хүнсийг танидцуулж байна. Үе мөчний эрүүл мэнддээ илүү анхаарцгаая.

1.Өөх тосоор баялаг загас

Үе мөчний эрүүл мэндэд тустай 5 хүнс (фото 1)

Өөх тосоор баялаг загас нь эрүүл мэндэд хэрэгцээтэй байдаг омега-3 тосон хүчлийн гол эх үүсвэр билээ. Загасанд агуулагдах тос нь мөгөөрс, эд эсийн уян хатан болон эрүүл байдлыг хадгалахад ач тусаа хүргэдэг төдийгүй үений элэгдэл өвчнийг удаашруулдаг бөгөөд зарим тохиолдолд артрит буюу үе мөчний үрэвслийг намдаахад тусалдаг. Түүнчлэн омега-3 нь арьс, зүрх, тархинд маш их ач тустай тул энэ нь таны өдөр тутмын хэрэглээнд зайлшгүй байх ёстой хүнсний нэг юм.

2.Ургамлын гаралтай тос

Үе мөчний эрүүл мэндэд тустай 5 хүнс (фото 2)

Хэрэв та загасанд дургүй эсвэл амьтны гаралтай бүтээгдэхүүн огт иддэггүй бол ургамлын гаралтай тос хэрэглэж хэвшихийг хоол тэжээлийн мэргэжилтнүүд зөвлөж байна. Хоол хүнсний хэрэглээндээ хангалттай хэмжээгээр өөх тос нэмэх нь хөгшрөлтөөс үүдэлтэй үе мөчний өвчин үүсэхээс сэргийлж, мөгөөрс, эд эсийн эрүүл мэнд, уян хатан чанарыг хадгалдаг билээ. Мөн ургамлын гаралтай тосонд агуулагдах антиоксидантууд нь үе мөчний үрэвслээс сэргийлдэг байна.

3.Желатин

Үе мөчний эрүүл мэндэд тустай 5 хүнс (фото 3)

Желатин 100% коллагенаас бүрдсэн хүнсний бүтээгдэхүүн бөгөөд энэ нь бидний биеийг уургаар тэтгэдэг билээ. Мөн желатинд агуулагддаг амин хүчлүүд нь биеийн эд эсийг хурдан сэргээх, үе мөчний хөдөлгөөнийг сайжруулах, арьс, мөгөөрсний уян хатан чанарыг хадгалах чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Үүгээр ч зогсохгүй желатин нь хоол боловсруулах систем болон оюун ухааны чадварыг сайжруулж, үс, хумсны ургалтад сайнаар нөлөөлдөг байна.

4.Далайн байцаа

Үе мөчний эрүүл мэндэд тустай 5 хүнс (фото 4)

Далайн байцаа нь бусад далайн ургамлуудын адил селен гэх элементээр баялаг тул энэхүү хүнс нь хүний биеийн дархлааг сайжруулахын зэрэгцээ эсийн ДНК-ийн гэмтлээс сэргийлж, эсийн хэвийн өсөлтийг хангаж, шөрмөсний уян хатан байдлыг хадгалдаг байна. Түүнчлэн селен бие организмын эрт хөгшрөлтөөс сэргийлэх чадвартай билээ.

5.Сүү, сүүн бүтээгдэхүүн

Үе мөчний эрүүл мэндэд тустай 5 хүнс (фото 5)

Сүү, сүүн бүтээгдэхүүн нь кальци болон D аминдэм маш их хэмжээгээр агуулдаг бөгөөд эдгээр нь булчингийн тогтолцоонд, ялангуяа үе мөчний эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай бодисууд юм. Гэхдээ та сүү, сүүн бүтээгдэхүүн сонгохдоо заавал орц найрлагыг нь шалгах хэрэгтэй юм шүү. Учир нь зарим өөх тосны бага агууламжтай сүүн бүтээгдэхүүнүүдэд их хэмжээний элсэн чихэр, удаан хугацаагаар хадгалах зориулалттай бодисууд хийдэг байна. Яагаад вэ гэхлээр үйлдвэрүүд хиймэл аргаар өөх тосны бага агууламжтай сүү гаргаж авах үед сүүний ердийн амт нь алдагддаг тул ийнхүү элсэн чихэр болон бусад орцуудыг нэмэх тохиолдол байдаг билээ. Харин ургамлын гаралтай цэвэр шар буурцагны, кокосын сүү зэргийг айж эмээлгүй хэрэглэж болох бөгөөд эдгээр нь үе мөчний эрүүл мэндэд тустай юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *