Categories
мэдээ нийгэм

ОСНАА-н салбарынхан цалингаа нэмүүлэх шаардлага хүргүүлэв

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт хөдөлмөрлөж байгаа нийт ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн асуудлыг хөндөж Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны ҮЭ-ийн холбоо “ОСНАА-Орхигдуулж болохгүй салбар” акцыг Сүхбаатарын талбай дээр зохион байгуулж байна.

ҮЭ-ийн холбооны дарга Б.Жавзандулам “Орон сууц нийтийн аж ахуйн салбарынхан 2021-2022 оны халаалтын улиралд ажиллахад бэлэн байна. Цар тахлын хатуу хөл хориотой байсан 2020, 2021 оны өвөл манай салбарынхан эрүүл мэнд, онцгой, цагдаагийнхантай нэгэн адил гар утсаа унтраах эрхгүй 24 цагаар тасралтгүй ажилласан. Айл өрхүүдийн халаалт, халуун усаар тасалдуулахгүй ажилладаг манай салбарын үйл ажиллагааг хөшигний ард чимээгүй өрнөдөг.
Орон сууц нийтийн аж ахуйн салбарт мэргэшсэн хамт олон ажилладаг юм.

Монгол орны хэмжээнд хот, хөдөөд үйл ажиллагаа явуулдаг ОСНАА-н салбарын 130 гаруй байгууллагын 15 мянга гаруй ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийн нэмэгдүүлээч!” гэсэн шаардлага хүргүүлж байна.

2019 онд ХНХ-ын яамнаас гаргасан цалин хөлсний судалгаа гэсэн товхимолд Монгол Улсын цалин хөлсний дундаж хэмжээ 1 сая 67900 төгрөг байна. Харин ОСНАА-н салбарын ажилтнуудын дундаж цалин 829 мянган төгрөг байна. Дунджаас 240 мянган төгрөгөөр бага байна. Тиймээс цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж Барилга, хот байгуулалтын яам, Хотын захиргаа, Орон сууцны удирдах газар болон шийдвэр гаргах түвшинд асуудлаа тавьж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *