Буриадын байгаль хамгаалагчид энэ зун Байгаль нуурын эргээс 300 тонн хог түүсэн байна.
Олон нийтийн “Новая энергия” байгууллагаас “Бид энэ зун дөрвөн удаа хог түүх аян зохион байгууллаа. Хэн их хог түүх вэ уралдаан ч хийсэн. Гадаад дотоодын жуулчдын очих дуртай Горячинск, Максимиха, Энхалук тосгон, Налимовка бааз зэрэг газраар цэвэрлэгээ хийсэн” гэж сэтгүүлчдэд мэдээллээ. Түүсэн хогийн ихэнх нь архины шил, шар айрагны лааз байгааг тэр онцлоод энэхүү “зэрлэг, бүдүүлэг” жуулчидтай тэмцэхийг уриалсан байна.
Байгаль нуурын орчим жилд албан ёсоор 600 мянган жуулчин ирдэг гэсэн тооцоо байдаг ч албан бус мэдээгээр нэг сая хүн амардаг гэнэ