Categories
гадаад мэдээ

2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагын талаарх баримтуудыг ил болгов

Холбооны мөрдөх товчоо 2001 оны есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааны талаарх эхний баримтуудыг цахим хуудастаа тавьсан байна. 16 хуудас бүхий баримтууд нь 2016 онд хамаарах юм. Тэдгээр нь Саудын Арабын хоёр албан тушаалтанта харилцаж байсан тухай өгүүлэх аж. Тэдний нэг нь Лос Анжелес дахь Саудын Арабын консулын газарт ажилладаг байсан бол нөгөө нь Холбооны мөрдөх товчооны үзэж буйгаар Саудын Арабын тагнуулын ажилтан байсан байж болзошгүй гэнэ.

“The Guardian” сонины онцолсноор Саудын Арабын эрх баригчид энэхүү хэрэгт оролцоогүй болохыг дээрх баримтууд илтгэж байна гэв. Урьд нь 1800 америк иргэн ерөнхийлөгч Жо Байденд хандан алан хядах ажиллагааны нөхцөл байдлын талаарх баримтуудыг ил болгохоос нааш хохирогчдын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцохгүй хэмээн уриалан захидал илгээжээ. Үүнтэй холбогдуулан энэ сарын 3-нд Цагаан ордны тэргүүн зарлиг гаргаж, халдлагатай холбоотой засгийн газрын баримтуудыг нууцын зэрэглэлээс гаргахыг шаардсан аж.

Д. ЦЭРЭНДОЛГОР


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *