Categories
гадаад мэдээ

Төв Ази цагаачлалын хямралд өртөж болзошгүй

Афганистанд үүссэн нөхцөл байдлаас болж Төв Азийн орнууд тэр дундаа ОХУ-д цагаачлалын хямрал үүсч болзошгүй талаар Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев мэдэгджээ.

Тэрбээр “Gazeta.Ru” мэдээллийн сайтад өгсөн ярилцлагадаа “Олон арван мянган хүн энх тайван амьдралыг хайн эх орноо орхин дүрвэхэд хүрлээ. Өнөөдрийг хүртэл Афганистаны иргэд Европ тивд очсон дүрвэгсдийн урсгалын томоохон хэсгийг бүрдүүлсээр ирсэн. Дүрвэгсдийн шинэ урсгал ОХУ болон Төв Азийн бусад орнуудыг чиглэж байна. “Барууны ирээдүйд” итгэж, 20 жилийн турш “NATO”-той хамтран ажилласан олон арван мянган афганчуудыг АНУ болон холбоотнууд нь хөсөр хаясан” хэмээсэн байна.

Түүнчлэн тэрбээр Афганистаны хямралын нөхцөл байдалд ОХУ нь өөрийн болон хөрш орнуудын аюулгүй байдлыг хамгаална гэдгийг онцолжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *