Уламжлалт “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах боллоо.
2021 оны есдүгээр сарын 16-наас 23-ны хооронд зохион байгуулах ургацын баярт хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүд олон нийтэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ танилцуулах юм. Халдвар хамгааллын дэглэмээс шалтгаалж энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайг үзэсгэлэнгийн байршлаар сонгожээ.