Categories
мэдээ нийгэм

Бэлчээрийн үндэсний IV форум маргааш эхэлнэ

Монгол орон 110 сая га бэлчээртэй. Байгалийн бэлчээрт суурилсан мал аж ахуйтай манай орны хувьд бэлчээр хүн бүрт хамааралтай төдийгүй эрүүл мэнд, эрүүл оршихуйн асуудлыг хөндөж байна. Бэлчээрийн үндэсний форумыг 4 дэх удаагаа “Хариуцлагатай Нүүдэлчид” Тал хээрийн бэлчээр нутгийн экосистемийн тэнцвэрт, нэгдмэл байдлыг хамгаалахын төлөө ажиллаж байна” сэдвийн дор маргааш /2021.09.09/ зохион байгуулна.

Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөл Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж буй энэхүү цахим виртуал арга хэмжээнд УИХ, Монгол Улсын Засгийн газар, түүний харъяа яам, агентлаг, ХААИС, малчид, судлаачид, бэлчээр ашиглагчид, Олон улсын бэлчээрийн конгрессийн ерөнхийлөгч, доктор Дана Келли, АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны Хорнадогийн судалгааны төвийн захирал, доктор Брандон Бестелмейер нар оролцож “Бэлчээрийн зүй зохистой ашиглалт тал хээр нутгийн экосистемийн үйлчилгээний тэнцвэрт байдлыг хамгаалахад гүйцэтгэх үүрэг”, “Малчдын дундын ашиглалтын бэлчээр нутгийг зүй зохистой, хариуцлагатай ашиглах арга замыг хэрэгжүүлсэн тухай: “Нийтийн өмчийн эмгэнэл”-ийн үр дагаврыг даван туулах нь”, “Бэлчээрийн төлөв байдал, ашиглалтын нөлөөг үнэлэх фотомониторингийн системийг бэхжүүлсэн нь: “Үр дүн, сургамж, тогтвортой байдал”, “Өөрчлөгдөж буй дэлхийд тал хээрийн бэлчээр нутгийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах шинжлэх ухааны арга зам” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Уг цахим форумд shorturl.at/enDY1 линкээр урьдчилан бүртгүүлж, www.responsiblenomads.mn цахим хуудсаар оролцох боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *