Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан БНСУ-аас 360 мянган тун томуугийн вакцин худалдан авсан. Улмаар тус вакцин өнөөдөр /2021.09.08/ буух талаар мэдээллээ. Тус вакциныг коронавирусийн дархлаажуулалтад хамрагдаагүй цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдэд хийх юм байна.