Монгол Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн ДАШТ-нэс нэг мөнгө, гурван хүрэл медаль хүрсэн Монголын анхны эмэгтэй тамирчин О.Насанбурмаа зодог тайлжээ.
Тэрбээр Монголын чөлөөт бөхийн холбооноос Төв аймагт зохион байгуулсан “Осло-2021” насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах сорил тэмцээний үеэр ийнхүү зодог тайлж байгаагаа мэдэгдэж, бөхийн дэвжээндээ хүндэтгэл үзүүлсэн байна.
О.Насанбурмаагийн олон улсын хэмжээнд гаргасан амжилтуудыг дурдвал:
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний
- Токио 2008 – Хүрэл
- Истанбул 2011 – Хүрэл
- Будапешт 2013 – Хүрэл
Гуанжоу 2010 Азийн наадам – Хүрэл
Азийн аварга шалгаруулах тэмцээний
- Токио 2004 – Хүрэл
- Чэжү 2008 – Мөнгө
- Шинэ Дели 2013 – алт
- Бишкек 2018 – Мөнгөн медалийг тус тус хүртэж, Монгол Улсынхаа нэрийг гаргаж байсан юм.