Categories
мэдээ нийгэм

ЭМДЕГ: Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багцад үзүүлэх хөнгөлөлт

Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багцын зардлын бүрэлдэхүүнд эмчийн анхан болон давтан үзлэг, зөвлөгөө, эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл, онош тодруулах зорилгоор хийсэн өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээнээс бусад оношилгоо, шинжилгээний зардал хамаарна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас амбулаторийн тусламж үйлчилгээний төлбөрийг нь 100 хувь хариуцахаар заасан учир иргэн-даатгуулагч төлбөр төлөхгүй.

Энэхүү тусламж үйлчилгээг авахдаа даатгуулагч та:

-Эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх

-Тухайн байгууллага эрүүл мэндийн даатгалтай гэрээтэй эсэхийг шалгахад л хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *