Categories
мэдээ нийгэм цаг-үе

МҮИС-ийн удирдлагууд БШУ-ын сайдыг уучлалт гуйж, залруулга гаргахыг шаардав

Боловсрол шинжлэх ухааны яамнаас өнгөрсөн долоо хоногт Их, дээд сургуулийн элсэлттэй холбоотой мэдээлэл хийх үеэр сайд Л.Энх-Амгалан МҮИС гэдэг нэрийг буцааж авна хэмээн мэдэгдсэн.

Ингэхдээ “Энэ бол луйвар. Буцааж авах шалтгаан нь хоёр үндэслэлтэй. Нэгдүгээрт МҮИС гадаадад манай их, дээд сургуулиудын нэрийг хамгийн хойш нь татаж байна. Хоёрдугаарт хөдөө орон нутгаас ирж байгаа оюутнууд МУИС-д ороод байгаа юм уу МҮИС-д ороод байгаа юм уу гэдэг ялгааг гаргаж чадахгүй маш их төөрөгдөл үүсч байна. Энэ бол Монголын төрийн, ард түмний өмч. УИХ-д өргөн барьсан Дээд боловсролын тухай хуульд ямар нэгэн Монголын үндэсний нэр авахыг хориглох эрх зүйн зохицуулалт хийж байна” гэж мэдэгдсэн.

Тэгвэл Монголын Үндэсний Их сургуулийн удирддагууд өнөөдөр мэдээлэл хийж, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг Иргэний хэргийн шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ.

МҮИС-ийнхан энэ талаар “Сайд Л.Энх-Амгалан МҮИС-ийг луйвар хийдэг гэж цоллосон. Энэ нь эрхзүйн хувьд доромж утгатай үг хэллэг бөгөөд гүтгэлгийн шинж чанартай. МҮИС хуулийн этгээдийн хувьд нэрээ баталгаажуулсан. Тиймээс ажил хэргийн нэр хүндээ хамгаалж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд өгч байгаагаа мэдэгдэж байна. Нэхэмжлэлд нэгдүгээрт, луйвар хийдэг гэж хэлсэн үгэндээ уучлалт гуйх, сайдын хувиар няцаалт хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр залруулга гаргахыг шаардаж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *