Categories
мэдээ нийгэм

Дүрслэх Урлагийн тэнхимийн багш нарын уран бүтээлийн үзэсгэлэн болно

МУБИС-ийн 70 жилийн ойн хүрээнд Хамтын Ажиллагаатай Их Сургуулиудын Дүрслэх Урлагийн Тэнхимийн Багш нарын уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн маргааш буюу есдүгээр сарын 03-ны 16:00 цагт МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд нээгдэнэ.

Тус сургууль нь 1951 онд Улсын Багшийн Институт нэртэйгээр анх байгуулагджээ.

Энэхүү үзэсгэлэнд МУБИС-тай хамтын ажиллагаатай гадаадын их сургуулиуд, тухайлбал ОХУ-ын Буриадын Их Сургууль, Казакийн Их Сургууль, БНСУ-ын Гёнин Их Сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Багшийн Их Сургууль болон МУБИС-ийн ДУТС-ийн Дүрслэх урлагийн тэнхимийн багш нар уран бүтээлээрээ оролцож байна.

Монгол улсын төрийн шагналт, ардын зураач О.Цэвэгжав, Г.Одон, Б.Чогсом нарын алдартай зураач, уран бүтээлчид ажиллаж байсан. Тус тэнхимийн багш нар Монголын дүрслэх урлагийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан олон арван бүтээл туурвиж, үзэгч олондоо толилуулсаар ирсэн билээ.

Энэхүү үзэсгэлэнд оролцсон гадаадын болон тус тэнхимийн багш нарын уран бүтээлүүдээс улс үндэстэн болон хувь уран бүтээлчийн онцлог, уран бүтээлийн чиг хандлага, мэргэжлийн ур чадварын өвөрмөц байдлыг тольдон харах боломжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *