Categories
мэдээ нийгэм цаг-үе

Голууд үерийн түвшинг 5-145 см даван үерлэж байна

Өнөөдөр буюу 2021 оны наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Чулуут гол Чулуут сум болон Буянт гол Отгон сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20 см нэмэгджээ. Бэлтэс, Бүгсий, Үүр, Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Орхон, Онон, Улз, Халх, Идэр, Байдраг, Таац, Онги, Буянт, Ховд, Чигж, Баруунтуруун, Тэс зэрэг голууд үерийн түвшинг 5-145 см, Улз, Халх болон Сэлэнгэ мөрөн / Хялгант тосгон Зүүнбүрэн, Сүхбаатар / Орхон голын дундуур үерийн аюултай түвшинг 10-60 см адгаар 75 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *