Categories
гадаад мэдээ

Африкт коронавирусийн халдварын тохиолдол 7.69 саяд хүрчээ

Африк тивд илэрсэн коронавирусийн халдварын тохиолдлын тоо 7 692 398-д хүрлээ гэж Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс бямба гаригт мэдээлжээ.

Африкийн Холбооны Эрүүл мэндийн агентлагийн мэдээлснээр, тивийн хэмжээнд энэ сарын 28-ны өдрийн байдлаар “COVID-19”-өөр халдварласан 6 810 131 хүн эдгэрч, 193 402 хүн нас барсан байна.

Африкийн орнуудаас Өмнөд Африк, Марокко, Тунис, Этиопт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, “COVID-19” халдвар хамгийн их тархсан Өмнөд Африкт 2 747 018 хүн, Мароккод 843 357 хүн халдвар авчээ.

Бүс нутгаар нь авч үзвэл, Африкийн өмнөд хэсгийн орнууд халдварт хамгийн их нэрвэгдсэн бол түүний араас хойд болон зүүн нутгийн орнууд жагсаж байна гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *