Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас зөвшөөрөлгүй баригдсан газруудыг чөлөөлж буй. Энэ хүрээнд Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр, 164 дүгээр цэцэрлэгийн баруун талд байрлах найман ширхэг тоосгон гаражийг буулгажээ.
Чөлөөлсөн газарт автомашины зогсоол барихаар төлөвлөсөн байна. Мөн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 84 дүгээр сургуулийн урд байрлах 53 ширхэг тоосгон гаражийг маргааш буулгахаар төлөвлөжээ. Тус гаражуудыг буулгасны дараа ногоон байгууламж, тоглоомын талбай, авто зогсоол зэргээс шаардлагатайг нь иргэдийн саналыг үндэслэн тохижуулах юм.
Өмнө нь АШИУС-ийн гадна 10 хүрэхгүй машин зогсдог, эвдэрч, хуучирсан талбай байсан газрыг чөлөөлж, бичил цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулсан билээ.