Өнөөдөр буюу наймдугаар сарын 28, 29-нд Энхтайваны өргөн чөлөө буюу “Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам” хүртэлх гудамжийг 08:00-20:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон юм.
Тодруулбал,
- Голомт банкны өмнөх талбай,
- Улсын их дэлгүүрийн талбай,
- Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж,
- Д.Сүхбаатарын нэрэмжит талбай,
- Бөхийн өргөөний хойд талын талбай,
- 1, 2, 3 дугаар байрны хойд талын талбай гэх томоохон зургаан байршилд, шаардлагатай тохиолдолд авто зам дагуу үзэсгэлэн, худалдаа зохион байгуулна.