Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үндэсний 70 гаруй үйлдвэр хаалгаа барихад хүрсэн гэж “Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбоо”-ноос мэдээлэл хийлээ

Тоосго, блок, хөөсөнцөр гэх мэт барилгын материал үйлдвэрлэдэг компаниуд, махны үйлдвэрүүд нүүрсээ шатааж уур үүсгэж, уураар бүтээгдэхүүнээ боловсруулж гаргадаг юм байна. Улаанбаатар хотын бүсэд сайжруулсан шахмал түлшээс өөр түүхий нүүрсийг оруулж ирэхгүй гэсэн тогтоолоос үүдэлтэйгээр эдгээр үйлдвэрүүд шахмал түлшинд ордог митлинг гэх түүхий эдийг түлэх болжээ. Гэвч зуух нь бидний технологид шаардлагатай даралт үүсгэж чадахгүй байна гэлээ.

Тиймээс үндэсний 70 гаруй үйлдвэр хаалгаа барихад хүрсэн гэж “Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбоо”-ноос мэдээлэл хийлээ. Тус холбооноос:

“Үндэсний технологийн уур үйлчдвэрлэгчдийн холбооноос үндэсний үйлдвэрлэлүүд зогсох, устах үе ирээд байна. Бид 2019 оноос явсан нүүрстэй холбоотой энэ асуудлаар явсан. Улаанбаатар хотын бүсэд сайжруулсан шахмал түлшнээс өөр түүхий нүүрсийг оруулж ирэхгүй гэсэн тогтоолоос үүдэлтэй. Нүүрс ашиглан бүтээгдэхүүн боловсруулдаг үйлдвэрүүд энэ шийдвэрт багтчихаад байгаа юм. Энэ шийдвэрийг бид дэмжиж байна. Гэвч эргээд энэ шийдвэр нь уялдаа холбоогүй байна.

Төр засаг ЖДҮ, үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд явна гэсэн. Гэвч агаарын бохирдлыг бууруулах зорилгоор түүхий нүүрсийг хот руу оруулахгүй гэсэн ийм шийдвэр гарсны дараа эрдэмтэдтэй уулзаж судлан, шахмал түлшинд орж байгаа түүхий эд митлинг нь агаарын бохирдлыг 50 хувиар бууруулна гэж үзээд үйлдвэрүүд митлингийг түлж эхэлсэн. Шахмал түлшний ард талд 95 хувь нь баяжуулсан нүүрс гэсэн бичигтэй байдаг. Тэрийг үйлдвэрлэгч бид түлж байсан. Гэвч зуух нь бидний технологид шаардлагатай даралт үүсгэж чадахгүй байна. Бид тавдугаар сараас хойш үйлдвэрлэлээ зогсоосон. Барилгын материал хомсдоод байгаа нь үүнээс улбаатай” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *