Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд өчигдөр III тунд 2582 иргэн хамрагдлаа

Нийслэлийн хэмжээнд өчигдөр дархлаажууллалтад I тунд 587, II тунд 2150, III тунд 2582, нийт 5319 иргэнийг хамруулаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 73.9 хувь, II тунгийн хамралт 68.8 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2635 (22.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 54.146 (60.9 хувь), 16-17 насны 22.816 (67.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *