Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо үргэлжлэн орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.
2021 оны 08 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.