Categories
мэдээ нийгэм

Туул голын эрэг дагуу тохижилт хийж эхэлжээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хотын дарга Туул голын эрэг, Богдхан уулын алхалтын маршрутын дагуу газар дээр нь ажиллаж, тохижилт хийх тодорхой үүрэг даалгавар өгсөн.

Үүний хүрээнд Туул голын эрэг дагуу таван байршилд, Богдхан уулын Дугуй цагаан орчимд алхах алхалтын маршрутын дагуу тохижилтын ажил хийхээр болжээ.

Иргэдийн саналыг авахын тулд зураг төслийн уралдаан зарласан байна. Уралдаанд шалгарсан бүтээлийн дагуу зураг төслийн ажил хийж, ажлын даалгавар гарч, зураг төсөл баталжээ.

Туул голын эрэг дагуу хийх нэг хэсгийн тохижилтын ажлын зураг төсөл өнгөрсөн онд бэлэн болсон. Энэ жил гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажил хоёр удаа зохион байгуулагдсан боловч амжилтгүй болсон. Сонгон шалгаруулалт амжилтгүй болох тоолонд хугацаа алддаг. Харин одоо гүйцэтгэгч байгууллага шалгарч, тохижилтын ажил эхэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *