НӨАТ-ын урамшууллын 2021 оны наймдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг наймдугаар сарын 22-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2021 оны долдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны наймдугаар сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.