Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Амьдрал тэтгэх боломжтой гариг илрүүлжээ

Эрдэмтэд манай гаригаас холгүй орших хатуу гадаргуутай, амьдрал тэтгэх боломжтой агаар мандал бүхий гаригийг олж илрүүлсэн байна.

Проксима-Б гэж нэрлэсэн энэхүү гариг нь дөрвөн гэрлийн жилийн зайд оршдог аж. “Nature” сэтгүүлд нийтэлсэн судалгааны тайланд тэмдэглэснээр энэхүү одны аймаг нь манай нарны аймагт хамгийн ойр орших Альфа Центавр галактикийн нэг хэсэг байж магадгүй бөгөөд сансар судлалын цаашдын судалгаа шинжилгээний ажилд ихээхэн нэмэр болох чухал ач холбогдолтой байна.

Манай дэлхийн хувьд нарыг бүтэн тойроход 365 өдрийг зарцуулдаг байтал энэ гариг эх одыг богино хугацаанд тойрч байгаагаас ойрхон оршдог гэсэн дүгнэлтийг боловсруулжээ. Манай дэлхийгээс 1.3 дахин их масстай Проксима-Б гариг амьдрал тэтгэх боломжтой аж. Учир нь, гаригийн эх од болох улаан одой од нь манай нарнаас бүлээхэн төдийгүй, арай бүдэг юм байна. Тиймээс гаригийн гадаргуу ус шингэн төлөвт оршин байж болохуйц нөхцөл бий гэсэн үг аж. Түүнчлэн дэлхийгээс холгүй орших энэхүү гаригийн ачаар бид хэзээ нэгэн цагт од хоорондын аялал хийх боломжтой болж байгааг судлаачид онцолж байна.

Г.Байгальцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *