Categories
гадаад мэдээ улс-төр

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл яаралтай хуралдана

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Афганистан дахь нөхцөл байдлын талаар даваа гаригийн өглөө хуралдана гэж тус байгууллагад ойр эх сурвалж “TASS” агентлагт мэдээлжээ.Эх сурвалжийн мэдээлснээр, Аюулгүйн зөвлөл наймдугаар сарын 16-ны өглөө Афганистаны асуудлаар хуралдах аж. Аюулгүйн зөвлөлийн өглөөний хуралдаан ихэвчлэн орон нутгийн цагаар 10 цагт эхэлдэг байна.

“Al Arabiya” телевизийн мэдээлснээр, “Талибан” хөдөлгөөний босогчид Афганистаны нийслэл Кабул хот руу ням гаригт ямар нэгэн эсэргүүцэлтэй тулгарахгүйгээр нэвтэрч, Засгийн газрын байруудыг хяналтдаа авчээ. Үүний зэрэгцээ Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани улс орноо орхин явсан байна. Талибанчууд нийслэлийг ойрын хэдэн цагт бүрэн хяналтдаа оруулна гэдгээ мэдэгдээд байна.

TASS

Орчуулсан

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *