ОХУ-д гарсан ойн түймрийн улмаас Монгол орны хойд хэсэг буюу Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Төв, Улаанбаатар мөн Өвөрхангай, Архангайн зүүн хэсэг, Дорноговь, Өмнөговийн хойд хэсгээр түймрийн утаа тархаад байв.
Энэ сарын 12-ноос ихэнх нутгаар агаарын урсгал баруун өмнөөс болж эргэсэн тул түймрийн утаа багассан төлөвтэй байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Өнөөдөр буюу наймдугаар сарын 14-ны өдрийн 14:30 цагийн байдлаар Баруун дөрвөн зам орчимд агаарын чанар 34 гэсэн үзүүлэлтийг зааж байгаа бол Нэгдүгээр хороолол орчимд энэ үзүүлэлт 24 байна. Харин Баянхошуу орчимд бага бохирдолтой буюу 182 үзүүлэлт заажээ.