Categories
мэдээ нийгэм

Нийт хүн амын 62 хувь вакцины бүрэн тунд хамрагджээ

“Covid-19”-ийн эсрэг вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэдийн тоо наймдугаар сарын 14-ний өдрийн байдлаар 2.016.593 болж, хүн амын 62 хувь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байна.

Монгол Улс 18-аас дээш насны иргэдийнхээ 60 хувь буюу 2.067.292 хүнийг “Covid-19”-ийн эсрэг вакцинд хамруулах зорилт анх тавьсан. Гэвч сүргийн дархлаа тогтоохын тулд нийт хүн амын 60-90 хувийг вакцинд хамруулах шаардлагатай болсон тул 12-оос дээш насны хүүхдүүдээ мөн хамруулж эхэлсэн билээ.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотын 1.001.745 хүн вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байна. Үүнээс

  • 2276 – жирэмсэн эх
  • 12-15 насны 37273 (41.9%)
  • 16-17 насны 18196 (53.7%) хүүхэд тус, тус вакциндаа бүрэн хамрагджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *