Даатгуулагч танд 2021 оны Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн баталсан 03 дугаар тогтоолын Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний талаар танилцуулж байна.
– Уламжлалт анагаах ухааны амбулаторийн тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.
– Уламжлалт анагаах ухааны өдрийн эмийн эмчилгээ нь 5-аас доошгүй хоног үргэлжилнэ. Өдрөөр эмчлүүлэх тусламж, үйлчилгээний нийт зардал 150 мянган төгрөг бөгөөд үүнээс ЭМД-ын сангаас 130 мянган төгрөгийг, даатгуулагч иргэн өөрөө 20 мянган төгрөгийг тус тус хариуцан төлнө.
Уламжлалт анагаах ухааны хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний суурь тарифийн хэмжээ 450 мянган төгрөг бөгөөд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нийт зардлын 15 хувийг даатгуулагч иргэн өөрөө хариуцан төлнө.