Categories
мэдээ нийгэм

Гандантэгчэнлин хийд орчмыг аялал жуулчлалын бүс болгох ажлыг эрчимжүүлнэ

Гандантэгчэнлин хийд орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх талаар Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 36 дугаар хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг чиглэлийн биелэлттэй танилцах ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын Сайд удирдан зохион байгуулсан хуралд Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт хөгжлийн газрын дарга хийгдсэн ажлын тайлан, тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа. Тус хуралд Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, болон холбогдох албаны хүмүүс оролцсон бөгөөд тухайн ажлыг эрчимжүүлэх цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чиглэл өгч ажиллалаа.

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын баримт бичгүүдэд тусгасны дагуу “Гандантэгчэнлин хийд” орчмыг аялал жуулчлалын бүс болгон цогцолбор байдлаар хөгжүүлэх бөгөөд ингэхдээ “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай болон холбогдох хууль дүрэм журам, барилгын салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй норм ба дүрэм, стандартад нийцүүлэн тухайн бүсэд оршин сууж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын саналыг үндэслэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *