Categories
мэдээ нийгэм

Иргэд гарцгүй хэсгээр зам гарч автомашинд мөргүүлэх тохиолдол их байна

Нийслэл хотод явган зорчигч нар зам хөндлөн гарахдаа замын хөдөлгөөний дүрмийг баримтлахгүй замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч эрсдэлтэй байдал үүсгэн автомашинд мөргүүлэх тохиолдол ихсэж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

2021 оны 08 дугаар сарын 11-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 327 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 222 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 7 хүн гэмтэж, орон нутагт 3 гэмтэж, 1 хүний амь хохирсон.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Нийслэлд:
    • Гэмтсэн хүн:
      • Явган зорчигч-5
      • Жолооч-1
      • Зорчигч-1
    • Ослын хэлбэр:
      • Гарцгүй-5
      • Гарцтай-1
      • Хоёр автомашин мөргөлдөх-1
  • Орон нутаг:
    • Гэмтсэн хүн:
      • Жолооч-2
      • Зорчигч-1
    • Ослын хэлбэр:
      • Онхолдох-2
      • Мотоциклт-1

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил:

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 72 зөрчил илрүүлсний нийслэлд 43, орон нутагт 29 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

Тав. Явган зорчигчийн үүрэг
5.5. Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа (энэ дүрмийн 5.4-т заасны дагуу жагсаалаар авч яваагаас бусад тохиолдолд) өөрөөсөө салгахгүй (хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт) авч явна.
5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.
5.7. Хөдөлгөөний зохицуулгатай хэсгээр явган зорчигч зам хөндлөн гарахдаа явган хүнд зориулсан гэрлэн дохио буюу зохицуулагчийн зөвшөөрсөн дохиогоор зорчих хэсэг рүү орох бөгөөд зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй байхад дохио өөрчлөгдвөл энэ дүрмийн 8.21-д заасныг баримтална. Явган зорчигчид зориулсан гэрлэн дохио байхгүй (эсхүл ажиллахгүй) бол явах чигийн өөдөөс хандан байрласан, зэрэгцээ хөдөлгөөний тээврийн хэрэгсэлд зориулсан гэрлэн дохиог удирдлага болгоно.
5.8. Замын дагуу үзэгдэлт халхалсан саад, зогсож байгаа тээврийн хэрэгслийн дэргэдүүр зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа эсэхийг магадлан мэдсэн байвал зохино.
5.9. Явган зорчигч замын аль ч хэсэгт тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан (шар өнгийн дохио ажиллуулж яваагаас бусад) автомашин, мотоцикл болон тэдгээрээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгслийг урьдчилан өнгөрүүлнэ. Ийм тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа үед зорчих хэсэг дээр явж байсан явган зорчигч аль болох яаралтай зорчих хэсгийг чөлөөлнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *