Categories
мэдээ нийгэм

МУБИС-иас “Офицеруудын ордон” хүртэлх дугуйн замыг хучиж байна

Баянзүрх дүүргийн 1,3,4,5,6,13,14,22 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Энхтайвны өргөн чөлөө”, МУБИС-ийн уулзвараас “Зүүн 4 зам” хүртэлх 1,5 км, “Зүүн 4 зам”-ын уулзвараас Офицеруудын уулзвар хүртэлх 2,3 км дугуйн зам шинээр хийх ажил үргэлжилж байна.

Одоогоор тохиромжгүй хөрс хуулсан, хог хаягдлыг ачиж, хуучин явган замын хавтанг өмчлөгч талд нь шилжүүлэн, далангийн индүүгээр суурь хөрс хүчитгэж замын 1 дүгээр үе дайрган суурийг хийж, хучилтын ажлыг эхлүүлээд байна.

Уг ажлыг “Драгон Бридж” ХХК хийж гүйцэтгэж байгаа бөгөөд Баянзүрх дүүрэгт энэ жилдээ багтааж 6.5 км дугуйн замтай болгохыг зорьсон юм.

Дэлхийн бусад улс үндэстэн, хотын хувийн хэвшлийн ажилтнаас эхлээд төрийн ажилтан хүртэл унадаг дугуй хэрэглэж хэвшсэн байдаг.

МУБИС-иас Офицеруудын ордон хүртэлх дугуйн замыг хучиж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *