Categories
гадаад мэдээ

Сибирийн түймрийг унтраахаар 9000 хүн ажиллаж байна

Дэлхий нийтэд өнөөдрийн байдлаар АНУ, Турк, Грек, ОХУ зэрэг улсуудад томоохон хэмжээний ой, хээрийн гал түймэр гараад байна.

Манай улсын хойд хөрш ОХУ-ын 19 бүс нутагт томоохон хэмжээний ой, хээрийн түймэр гарч үүнээс Бүгд Найрамдах Саха (Якут)-д 111 ойн гал түймэрт 1.417.718 га талбай, мөн Эрхүү мужид 27 ой, хээрийн түймэр гарч 111.629 га талбай түймэрт өртөөд байна.

Түймрийг унтраахаар 8697 хүн, 1514 автомашин техник, 26 нисэх онгоц ажиллаж байна.

Оросын Холбооны Улсад түймэр гарсны улмаас Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Төв, Улаанбаатар, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудын бүс нутагт түймрийн утаа тархаад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *